“Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сэдэвт цахим сургалтыг Эрүүл мэндийн газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Тус сургалтанд Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн их эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, вакцинаторууд нийт 32 хүн оролцлоо. Тус сургалтын зорилго нь зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, тандалт судалгааг сайжруулахад эмч, эмнэлгийн ажилтануудыг чадавхжуулахад оршино. Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай аймгийн 12 сум, 1 тосгоны нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгаа нь тогтоогдсон ба жил бүр дунджаар 20 гаруй мэрэгч амьтадын үхэл хорогдолтой холбоотой дуудалга тасралтгүй бүртгэгдэж дуудалгаар ирсэн материалын 10%-д нь тарваган тахлын нян илэрч байгаа нь өндөр үзүүлэлт бөгөөд хүн өвчлөх эрсдэлийг дагуулж байна. Улсын хэмжээнд тарваган тахлын дарлаажуулалтыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ныг хүртэлх зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд иргэд та халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүддээ тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар сэрэмжлүүлэхийг тус тус зөвлөж байна.
Онцлох мэдээ
Шинэ
2025-06-03
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТЭН НАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАА.
2025-06-03
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТЭН НАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАА.
Шинэ
2025-06-03
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БУЮУ ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР 12 СУМ, 1 ТОСГОНД АЖИЛЛАВ
2025-06-03
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БУЮУ ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР 12 СУМ, 1 ТОСГОНД АЖИЛЛАВ
Шинэ
2025-06-02
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТЭНҮҮД АЙМГИЙН ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВД АЖИЛЛАА.
2025-06-02
Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. Дауыржан, хэлтсийн ахлах мэргэжилтнүүд болон холбогдох мэргэжилтнүүд Зооноз өвчин судлалын төв (ЗӨСТ)-д ажиллаж, нэгдсэн хурал зохион байгууллаа.
Шинэ
2025-05-29
Баян-Өлгий аймгийн засаг даргын Тамхи худалдан борлуулахыг хориглосон А/419 дугаар захирамж гарлаа.
2025-05-29
Баян-Өлгий аймгийн засаг даргын Тамхи худалдан борлуулахыг хориглосон А/419 дугаар захирамж гарлаа.