ӨНӨӨДӨР ВИРУСТ ГЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА!

A- A A+
ӨНӨӨДӨР ВИРУСТ ГЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА!

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-аас "ГЕПАТИТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР" болгон зарлаж, элэгний хорт хавдар болон хүнд хэлбэрийн эмгэг үүсгэдэг вируст гепатит, элэгний үрэвслийн хор уршгийг таниулах, анхаарал хандуулах зорилгоор олон улсын хэмжээнд кампанит ажил өрнүүлдэг.

2024 оны Гепатиттай тэмцэх Дэлхийн өдрийг “Арга хэмжээ авах цаг нь болсон" уриан дор зохион байгууллаа. Энэхүү өдөр нь гепатитын вирусийн халдварын тухай ойлголт, дамжих зам, урьдчилан сэргийлэлт,гепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалт, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, түүний үр дагавар, эрсдэлийн чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой юм. Гепатиттай тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 242 иргэнд Вируст гепатитын халдвараас хэрхэн сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийж, 150 ширхэг гарын авлагаар хангаж ажиллаа. Цаашид вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа архаг халдварыг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж, халдвартай илэрсэн бол мэргэжлийн эмчийн хяналтад орох, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, биеийн байдлаа тогтмол хянуулах, В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх чиглэлээр иргэдэд үнэн бодит, зөв мэдээллийг хүргэж, тэдний санаачилга, идэвхийг өрнүүлэх замаар амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэхэд хамтран ажиллах нь нэн чухал байна.