Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, халдварлалт өндөртэй, цочимог өвчин.
Агаар дуслын замаар тархан халдварлана.
Эх уурхай нь: Халдвар авсан хүн
Хэн өвдөх вэ?
Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй
Илрэх шинж тэмдэг:
Урьтал үед:
• Халуурах
• Нүдны салст үрэвсэх
• Хамраас нус гоожих
• Ханиалгах
• Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
Ид үе: дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд
• Нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.
• Халдвартай байх үе:
• • Тууралт гарахаас өмнөх 4 хоног, тууралт гарснаас хойш 4 хоног
Хэрхэн сэргийлэх вэ?
• Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь улаанбурханы вакцинд хугацаанд нь бүрэн хамрагдах юм. /9 сартайд, 2 настайд нь 2 удаа тарина/
• Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрх, дүүрэгтээ хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.
• Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ хандана уу.