Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, World Health Organization Mongolia мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тус аймагт ажиллаж байна.
Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний голомтод голомтын цар хүрээг хумих, эх уурхайг тодорхойлох, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар тархахаас сэргийлэх тандалт, эмчилгээ, оношилгоо, эрсдэлийн харилцааны хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг олны хөлийн газраар авч явахгүй байх, гэр, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салст үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандана уу.
Улаанбурхан өвчний талаарх мэдээлэл зөвлөгөөг Шуурхай 119 тусгай дугаараас үнэ төлбөргүй авна уу.