Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Улаанбурхан өвчний голомтод голомтын цар хүрээг хумих, эх уурхайг тодорхойлох, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар тархахаас сэргийлэх тандалт, эмчилгээ, оношилгоо, эрсдэлийн харилцааны хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад мэргэжил арга зүйгээр ханган сургалт зохион байгуулав.
Тус сургалт аймгийн 3 дугаар сургуулийн "Арай клубт" болж ОБГ, ЦГ, сургууль, цэцэрлэгийн захирал, эмч нар, эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох эмч, мэргэжилтнүүдийг оролцов. Сургалтанд танхимаар 130, цахимаар сумын ЭМТ-ийн ажилтнууд оролцлоо.
Биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салст үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандана уу.