Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, "Эмийн жорын маягт, жор бичилт MNS:5376:2016 стандартын хэрэгжилтийн талаарх сургалтыг тус газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагчтай хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, нийтийн үйлчилгээтэй хувийн эмийн сангийн эм зүйч, жор баригч нарыг хамруулан 2024 оны 10 сарын 23-ны өдөр танхимаар зохион байгууллаа.
Сургалтад хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актууд, цахим жор болон нийтлэг илэрч буй зөрчил дутагдалд тулгуурлан, хуулийн зүйл заалтын тайлбар, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.