МОНГОЛЫН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН ХОЛБОО нь НҮБ-ын ХАС--тай хамтран 2024 оны 10 дугаар сарын 26-29 өдрүүдэд “ЭХ БАРИХЫН БОЛОН НЯРАЙН ЯАРАЛТАЙ СУУРЬ ТУСЛАМЖ” сургалтыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтад Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, сумын эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, эх баригч зэрэг 16 хүнийг хамруулсан.
Онол, дадлага хоосолсон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн, багаар ажиллах чадварыг эзэмшсэн 4 өдрийн үр дүнтэй сургалт боллоо.