ЦАХИМД ЗӨВ БАЙЯ” уриатай КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН сургалт өнөөдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олонд зохион байгууллаа.

A- A A+
ЦАХИМД ЗӨВ БАЙЯ” уриатай КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН сургалт өнөөдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олонд зохион байгууллаа.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулсаар байна.

Энэ хүрээнд өнөөдөр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Төрийн албан хаагчдад зориулан цахим орчны зүй зохистой хэрэглээ, орчин үеийн дэвшилтэт технологи, цахим систем, программ хангамжийг ашиглан Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх кибер аюулгүй байдлын “Цахимд зөв байя” сургалтыг зохион байгуулав.

Сургалтыг аймгийн ЗДТГ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан юм.

Сургалтын хүрээнд:

- Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал

- Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам

- Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал

- Танилт нэвтрэлт нууцлал

- Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө

- Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах

- Цахим ул мөрөө хянах, хамгаалах

- Цахим залилангаас урьдчилан сэргийлэх

- Эцэг эхийн хяналтын программ

- Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ