“Харьяа байгууллагуудын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах” сургалт зохион байгууллаа
Тус сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулж, харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичиг, гишүүд хамрагдлаа.
Уг сургалтад:
-“Төрийн албан хаагчийн ёс зүй”,
-“Төрийн албан хаагчийн цаг ашиглалт ба хувцаслалт”,
-“Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”,
- “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”,
-“Сувилахуйн ёс зүй”,
-“Хандлага ба ёс зүй”,
-“Стресс менежмент” зэрэг сэдвүүдээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.