БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ!

A- A A+
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ!

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” жил бүрийн 11-р сарын 18-24-ны өдрүүдэд дэлхий даяар зохион байгуулагддаг.

Тус аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.

Энэ жилийн хувьд "Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.