Аймгийн Эрүүл мэндийн газраас Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг дээдлэх, шүтэх ёсыг төлөвшүүлэх, Монгол Улсынхаа түүх, төрт ёсны уламжлал, төрийн байгуулалтыг хүндэтгэн 1924 оны анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эргэн санах, Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийг сурталчлан таниулах, Улсын их хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим харьяа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан“Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Зоонозын өвчин судлалын төв, Раушан өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газрын албан хаагчдад явуулав. Сургалтад нийт 53 албан хаагч хамрагдсан. Энэхүү сургалтаас үзэхэд албан хаагч нарын Үндсэн хуулийн мэдлэг маш сайн байна.