Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байгаа Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд аймгийн Эрүүл мэндийн газар нэгдлээ. Энэ жилийн дэвшүүлсэн "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-шалтаг бүү тооч" уриан дор байгуулгынхаа ажилтан, албан хаагчдадаа сургалт зохион байгуулан жендерийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүллээ.