ИРГЭД ОРОН НУТАГТАА СТ / КОМПЬЮТЕРТОМОГРАФИ/, MRI, МАМОГРАФИ ДҮРС ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

A- A A+
ИРГЭД ОРОН НУТАГТАА СТ / КОМПЬЮТЕРТОМОГРАФИ/, MRI, МАМОГРАФИ ДҮРС ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд өнөөдөр орон зай, байршлаас үл хамааран СТ, MRI, Мамографи дүрс оношилгооны зургуудыг хүлээн авч, оношлох “ЗАЙН ОНОШИЛГООНЫ ТӨВ”  нээлтээ хийлээ.

Уг төв нээгдсэнээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн СТ, MRI, Мамографи дүрс оношилгоо шинжилгээний дүгнэлтийг чанарын өндөр түвшинд стандартын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна.

Мөн иргэд харьяа орон нутагтаа дүрс оношилгоо шинжилгээний дүгнэлтийг хүлээн авснаар нийслэлрүү чиглэх иргэдийн төвлөрөл хөдөлгөөн багасаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

эх сурвалж : https://moh.gov.mn/news/7209