Хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

A- A A+
Хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2025 оны 01 сарын 06 -нд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн ЭМГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч, аймгийн ЭМДХ-ийн даргын санаачилгаар "Хүүхдийн тусламж үйлчилгээний, чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

 Тус хэлэлцүүлэгт Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтнүүд, Улсын ахлах байцаагч, Аймгийн НЭ-ийн удирдлагууд, холбогдох эмч болон 4 өрхийн ЭМТ-ийн дарга нар оролцож дараах шийдвэрүүдийг гарган яаралтай хэрэгжүүлэхээр болов

Үүнд:

  • НЭ-ийн Хүүхдийн тасгийн эмч, Өрхийн эмч нарын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд онлайн чатаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн мэдээллийг өрхийн эмч нарт дамжуулж үргэлжлүүлэн өрхийн эмч нарын хяналтад оруулах зохицуулалт хийх
  • Хүүхдийн тасгийн нарийн мэргэжлийн эмч нарт сум, өрхүүдийг хуваарилан хариуцуулах 3. Аймгийн НЭ-ийн хүүхдийн тасагт нэмэлтээр ажиллах эмч, сувилагч нарыг чадавхжуулах
  • НЭ-ийн Түргэн тусламжийн эмч нарыг ХӨЦМ-ийн сургалтад хамруулах
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд тогтмол эрүүл мэндийн боловсрол олгох
  • ӨЭМТ-ийг уртасгасан цагаар ажиллуулах тушаал гаргах
  • Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг 7 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөгдлөө.