АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

A- A A+
АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

 Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Улсын онцгой комиссын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн Аймгийн Засаг даргын 2024 оны А/661 дугаар захирамжаар байгуулагдсан эрсдэлийн үнэлгээний ажлын хэсэг /2025.01.16 / хуралдлаа. Аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Нэгдсэн эмнэлэг, аймгийн Гаалийн газрын эрсдэлийн үнэлгээний ажлын хэсэг хуралдаж Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, метапневмовирусын халдварын эрсдэлийн үнэлгээ хийх талаар хэлэлцэж дараах саналуудыг гаргалаа.

  • Эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийг шинэчлэн байгуулах талаар Засаг даргад санал хүргүүлж захирамж гаргуулах.
  • Томуу, томуу төст өвчний халдварын тархалт дэгдэлтийн түвшинд хүрсэнтэй холбоотой сурагчдын амралтын хугацааг сунгах саналыг Боловсролын газарт хүргүүлэх
  • Дараа 7 хоногт ажлын хэсэг дахин хуралдах