Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд аймгийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид хүндэтгэл үзүүлж, 11:00 цагт дуут дохиолол өгч нэг минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийллээ.
Онцлох мэдээ
Шинэ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт, дүгнэлт хийж байна.
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2025”