Эпилепситэй тэмцэх Олон Улсын Нийгэмлэг болон Эпилепсийн Олон Улсын Товчоо хамтран Олон Улсын Эпилепсийн өдрийг анх удаа 2015 оны 2 сарын 10-ний өдөр тэмдэглэхээр дэлхий нийтээр зарласан.
Энэ өдөр дэлхийн 130 гаруй оронд энэ эмгэгийн талаархи мэдлэгийг түгээж эпилепситэй хүмүүс тэдний гэр бүл асран хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг хүлээн зөвшөөрч онцлон тэмдэглэдэг.
ЭПИЛЕПСИЙН ШАЛТГААН:
Эпилепси нь маш олон шалтгааны улмаас бий болдог.
Төрөлтийн явц удаан үргэлжилэх
Бүтэлттэй төрөх
Өндөр халуурах
Тархины бэртэл гэмтэл
Цус харвалт
Тархины цусан хангамжийн өөрчлөлт гэх мэт.
ЭПИЛЕПСИЙН АНГИЛАЛ ТӨРӨЛ:
Хэсэгчилсэн буюу голомтод эпилепси
Тархмал буюу тархины аль нэг хэсэгт
Холимог эпилепси
ЭПИЛЕПСИЙН УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ:
Аюултай орчноос холдуулах
Толгой гэмтэхээс хамгаалах
Уналт эхэлсэн цаг,минутыг тогтоох
Уналт таталт зогстолт хажууд нь байх
Удаан хугацаанд таталт өгвөл яаралтай тусламж дуудах