Манай аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 2025 оны 03 сарын 4-ний өдрийн орой бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн газрын даргын А/11 дугаар тушаалаар “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх багуудын ахлагч нарт үүрэг чиглэл өглөө. Шинжилгээг 2025 оны 03 сарын 5 өдөр нийслэл Улаанбаатар хот руу явуулсан ба шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.