Эрүүл мэндийн Сайдын нэрэмжит спортын 6 төрөлт баруун бүсийн тэмцээн Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор 2025 оны 03 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн салбарын нийт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа ур чадвараараа өрсөлдөж Сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, Волейбол эмэгтэй баг хүрэл, Шатар эрэгтэй хүрэл, эмэгтэй алт, мөнгөн медаль, Ширээний теннис эрэгтэй алт, хүрэл, Дартс эмэгтэй мөнгөн медаль, E-sport спортын төрлөөс алтан медаль хүртэж амжилттай оролцов.