Дэлхий нийтээр жил бүрийн 3 дугаар сарын 24-ны өдрийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил "Тийм ээ" Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна! Амлалтаа хэрэгжүүлье, хөрөнгө оруулъя, үйлчилгээг хүргэе!" уриаг дэвшүүлж байна. Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтран эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн ард иргэдэд зөвлөгөө өгч, тараах материал тараан тус өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол Улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн. Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийдэг бөгөөд манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу уг вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг.
Онцлох мэдээ
Шинэ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт, дүгнэлт хийж байна.
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл
Шинэ
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2025”