ЩВЕРЦАРИ УЛСЫН ИРГЭН, САЙН ДУРЫН АЖИЛТАН ВОЛТРАУД БА КУРТ /ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС/ НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Х.ДАУЫРЖАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

A- A A+
ЩВЕРЦАРИ УЛСЫН ИРГЭН, САЙН ДУРЫН АЖИЛТАН ВОЛТРАУД БА КУРТ /ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС/ НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Х.ДАУЫРЖАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Тус уулзалтад Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарын болон эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж цаашдаа эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх тухай ярилцав. Мөн тус уулзалтаар ЭМГ-ын мэргэжилтнүүдэд англи хэлний чадварыг сайжруулах зорилгоор долоо хоногт 2 удаа даваа гаригийн 10:00 цагт болон пүрэв гаригийн 15:00 цагт сургалт тус тус зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо. Волтрауд ба Курт нарыг товчхон танилцуулахад Волтрауд англи хэлний багш мэргэжилтэй , Курт барилгын инженер мэргэжилтэй юм. Манай аймагт МСҮТ болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоонд тус тус хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа сайн дурын ажилтнууд юм.