Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар болон Эрүүл мэндийн газар хамтран “Хүүхдийн хоол тэжээл” сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөний зорилго нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эрүүл, чанартай амьдралын баталгаатай иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талт оролцоог хангах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн.
Эрүүл мэндийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дауыржан “Хоол ба Эрүүл мэнд” сэдэвт итгэл тавьж цаашид хамтран ажиллах талаар саналаа хэллээ. Мөн “Хүний папиллома вирусийн шалтгаант өвчлөл, дархлаажуулалт” сэдвээр мэдээлэл хүргэв.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, хүнсний салбарын төлөөлөл оролцож, хүүхдийн хоол тэжээлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын боломжит шийдлүүдийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.