“24/3 ЗӨВ УГАА” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо

A- A A+
“24/3 ЗӨВ УГАА” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/413, А/151 дүгээр тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, “Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор “24/3 ЗӨВ УГАА” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ЕБС-ийн нийгмийн ажилтан, эмч, анги даасан багш нар болон ахлах ангийн сурагчид нийт 300-аад хүн хамрагдаж, шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт орж, зөвлөгөө авсан.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дауыржан нар үг хэлж, Аймгийн засаг даргын тамгын газар, М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театр, Боловсролын газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд болон ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.