УИХ-ын гишүүн Б. Бейсен, ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. Дауыржан болон Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй уулзалт хийн дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Шинээр ашиглалтад орох 150 ортой эмнэлгийн бэлтгэл ажлын талаар
Эмнэлгийн эмч ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх талаар
Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн талаар
Тоног төхөөрөмжийн дутагдал, шинэчлэлт
Эрүүл мэндийн салбарт хуваарилагдсан тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн газрын хяналтын үндсэн дээр харьяа байгууллагуудад шаардлагатай хэрэгцээний дагуу хуваарилах талаар ярилцаж, хэлэлцлээ.