Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар Баян-Өлгий аймагт ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт боомтод зориулан зөөврийн эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Е.Зангар, Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Тиянах, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Эрүүл мэндийн газрын дарга Х.Дауыржан, Боловсролын газрын дарга Айдын, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн дарга Б.Хуягбаатар нар оролцлоо.