ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ

A- A A+
ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ

”ДАРХЛААЖУУЛАЛТЫН АШИГ ТУСЫГ ХҮН БҮРТ ХҮРТЭЭЕ” уриан дор

 

Жил бүр дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийг вакцинаар сэргийлдэг халдварт өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх вакцины ач холбогдлыг олон нийтэд түгээн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн хувьд “Дархлаажуулалтыг хүн бүрд” уриан дор 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дархлаажуулалтын талаарх зөв мэдээлэл хүргэх зорилгоор Аймгийн төвийн Ерөнхий боловсролын III, VI дугаар сургуулийн 5-9 дүгээр ангийн анги удирдсан багш нар болон эцэг эхчүүдэд сургалт зохион байгууллаа. “Товлолт дархлаажуулалтын ач холбогдол”, “Хүний папиллома вирусийн шалтгаант өвчлөл, дархлаажуулалт" сэдэвт мэдлэг олгох нөлөөлийн уулзалт, сургалтад идэвхтэй оролцлоо.

Вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчнүүдийн талаар нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг түгээж вакцины талаарх хүн амын дундах буруу ташаа ойлголтыг залруулах зөвлөмж зөвлөгөөг иргэд олон нийтэд түгээсэн.

Иргэн та товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар өөрийгөө болон үр хүүхдээ 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс хамгаалж чадна.