2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Олон Улсын эх баригчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ЭХ, НЯРАЙН АМЬДРАЛЫГ АВРАГЧ” уриан дор Эрдэм Шинжилгээний хурал зохион байгуулан 5 илтгэл, 15 “ЭССЭ” хэлэлцүүлж, мэргэжлийн “АХА” тэмцээн, эх баригчийн мэргэжлийг сурталчилсан “Эх баригчийн нэг өдөр” видео бичлэг хийж байгууллагын цахимаар сурталчилсан үйл ажиллагаа явагдав.
Эрдэм Шинжилгээний хуралд
1-р байр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч Е.Айнур
2-р байр Толбо сумын ЭМТөвийн эх баригч Ж.Булбул
3-р байр Баяннуур сумын ЭМТөвийн эх баригч К.Маржангүл нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулав.