“Сувилагч бидний ирээдүй-Сувилагчаа халамжилья” сэдэвт уриан дор Онол Практикийн Бага хурлыг зохион байгууллаа.

A- A A+
“Сувилагч бидний ирээдүй-Сувилагчаа халамжилья” сэдэвт уриан дор Онол Практикийн Бага хурлыг зохион байгууллаа.

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Баян –Өлгий аймгийн хэмжээнд “Сувилагч бидний ирээдүй-Сувилагчаа халамжилъя” сэдэвт уриан доор Онол Практикийн Бага хурлыг зохион байгууллаа. Онол Практикийн Бага Хуралд сувилахуйн боловсрол, сувилахуйн тусламж, үйлчилгээ, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний нийгмийн асуудал, сувилагчийн эрүүл мэнд сэдэвт 16 судлаач сувилагч нарын илтгэл хэлэлцүүлэн сувилахуйн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гарц шийдлийг тодорхойлох, харилцан туршлага солилцсон үйл ажиллагаа болж өнгөрлөө.

1 дүгээр байр: Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч А.Тилекгүл, С.Жанар, М.Рота нарын “Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын гарын эрүүл ахуйн мэдлэг, дадлыг тодорхойлох” сэдэвт илтгэл

2 дугаар байр: Шипагер ӨЭМТөвийн сувилагч Б.Айдос “Сувилахуйн тусламжийн чанар, сувилагчийн ажлын ачааллыг үнэлэх нь” сэдэвт илтгэл

3 дугаар байр: Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн, нярайн хэсгийн сувилагч Б.Алтынгүл, Д.Марал нарын “Дутуу нярайн ИМЖ эх асаргааны үр дүнг судалсан нь” сэдэвт илтгэл

Тусгай байр: Алтай сумын ЭМТөвийн сувилагч А.Жанбота “Алтай сумын яаралтай тусламжийн өнөөгийн байдалд лүн шинжилгээ хийсэн нь” сэдэвт илтгэл

Тусгай байр: Цагааннуур тосгоны ЭМтөвийн сувилагч К.Гүлнар “Сувилагчдын дунд стрессийн түвшин, ажлаас халшрах хам шинж” сэдэвт илтгэлүүд шалгарав. Сайн үйлс дэлгэрч байх болтугай.