ДЭМБ-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгчийн газрын ноцтой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Трой Агуэдо, ДЭМБ-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгчийн газрын дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ДЭМБ-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн М.Энхтуяа, ДЭМБ-ын Халдварт өвчний Зөвлөх мэргэжилтэн Б.Цолмон нар манай 5-р сарын 20-23-ны өдрүүдэд ажиллаж аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Цэнгэл сумын эрүүл мэндийн төв, Жансая өрхийн эрүүл мэндийн төвт дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалт, дархлаажуулалтын үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэгт хяналт үнэлгээ хийж ажиллаа.
Мөн Цэнгэл, Өлгий сумдад “Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт” уриан дор өдөрлөг зохион байгуулж, тус өдөрлөгт аймгийн төвийн 4 өрхийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын ач холбогдол, БЖИ тодорхойлох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах, Дархлаажуулалтын талаар мэдлэг хандлагын асуумж авах, сурагчдын дунд “АХА” тэмцээн явуулж, 1,2,3 дугаар байрыг өргөмжлөл, гарын бэлэг өгч шагнав.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн төвийн болон Цэнгэл сумын нийт 330 ард иргэдийг хамруулсан.