Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Журам батлах тухай” А/29 дүгээр тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. Дауыржан, хэлтсийн ахлах мэргэжилтнүүд болон холбогдох мэргэжилтнүүд Зооноз өвчин судлалын төв (ЗӨСТ)-д ажиллаж, нэгдсэн хурал зохион байгууллаа.
Хурлын үеэр ЗӨСТ-ийн дарга Ч.Үржих 2025 оны эхний таван сарын байдлаар хийгдсэн ажлын тайланг танилцуулж, үйл ажиллагааны явцад тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, анхаарах асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн, харилцан санал солилцлоо.
Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ЗӨСТ-ийн лабораторийн тасаг, хог хаягдлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллалаа.