ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БУЮУ ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР 12 СУМ, 1 ТОСГОНД АЖИЛЛАВ

A- A A+
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БУЮУ ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР 12 СУМ, 1 ТОСГОНД АЖИЛЛАВ

Аймгийн хэмжээний бүх төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын зорилтот бүлгийн 167 анги даасан багш мэргэжилтнүүдэд сургалт, нөлөөллийн уулзалт хийж, гарын авлага тарааж, сургалтын өмнөх болон дараах үнэлгээг хийсэн.

Хүний папиллома вирусын талаарх мэдлэг үнэлэх судалгаагаар сургалтын өмнөх үнэлгээнд 367 иргэн оролцож дундаж оноо 33.5% гарсан бол сургалтын дараах үнэлгээнд 210 иргэн оролцож дундаж оноо 52.6% гарч, мэдлэгийн түвшин 19.1%-иар нэмэгдсэн байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын засаг дарга нартай уулзаж, тухайн сумын дархлаажуулалтын нөхцөл байдлын талаар танилцуулж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Засаг даргын захирамж гаргуулсан.

Хүний папиллома вирус, улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх сургалтыг 12 сумын ЗДТГ-ын 325 төрийн албан хаагч, сумдын эрүүл мэндийн төвүүдийн 324 ажилчид, нийт 649 албан хаагчдад зохион байгуулж, гарын авлага түгээж, дэмжлэгт хяналт үнэлгээ хийж хамтран ажилласан.