ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг Баян-өлгий аймагт "гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгуулан ажиллаж байна. Тус ажиллагаанд Эрүүл мэндийн газрын Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба идэвхтэй оролцож техник хэрэгсэл , хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийн бэлэн байдлыг ханган, цугларах дохиогоор ажиллаа.
ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын, ажиллагааны удирдлагын зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн Эрүүл мэндийн газарт зочилж Эрүүл мэндийн албаны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, цаашид төлөвлөлтөө зөв хийх, холбогдох судалгаа, тооцооллыг маш сайн хийх, эмийн нөөцтэй байх, харьяа эрүүл мэндийн байгууллагуудыг зөв зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч улаанбурханы халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.