Манай аймагт 2025 оны 06 сарын 18-ний өдөр улаанбурхан өвчний 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Ховд аймгийн БОЭТ-д вирус судлалын лабораториос 06 сарын 19-ний өдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн газрын даргын А/11 дугаар тушаалаар “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-ны бүрэлдэхүүний хурлыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний 22:00 цагт яаралтай зохион байгуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх багуудын ахлагч нарт үүрэг чиглэл өгч ажиллалаа.
- ТУТ-ын хурлаар эм, хамгаалах хэрэгсэл, урвалж оношлуур, нөөц бүрдүүлэх,
- Халдвартай тохиолдлын маршрутыг зөв гаргах, хавьтлын тандалт судалгааг эрчимжүүлэх,
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл өгөх,
- Анхан шатын эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, 6-р сарын 21-ны өдөр ажиллуулах, нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх,
- Иргэн бүр амны хаалт зүүж явах, хүүхдээ олон нийтийн газар дагуулж явуулахгүй байх,
- Халдвар хамгааллын дэглэмийг дээд хэмжээнд баримтлах, хувийн ариун цэвэр сахих