“Эх нярайн эрүүл мэндийн сар”-ын хүрээнд эх, нярайн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, урьдчилан сэргийлэх чиглэлээр өрх, сумын 22 эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Эх, нярайн стратеги үзүүлэлтүүд (Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч Т.Жанболат), Дутуу төрөлт, дутуу төрөлт удирдах (Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч, клиникийн профессор Б.Жахсылых), Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад бидний оролцоо (Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч Х.Өмиргүл) нар илтгэл тавьж, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Сургалтаас хөдөө сумдад Эх, нярайн хоол тэжээл, хөдөлгөөн, эрүүл амьдралын зан үйл, дутуу төрөлтөд нөлөөлөх хүчин зүйлст хүрээнд мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулагдах, Эх, нярайн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлуудын зохион байгуулалтыг сайжруулах хүлээлттэй байна.