Манай аймгийн хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын байдлаар халдварт өвчний нийт 415 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 30% нь халууралт цэврүү тууралттай салхинцэцэг, гар хөл амны өвчиний халдвар бүртгэгдэж байна. Манай аймагт 2025 он гарсаар салхинцэцэг өвчин 177, гар хөл амны өвчин 91 тохиолдол тус тус бүртгэгдэж үүнээс 95% нь гэрийн хяналтад эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж байгаа ба 64% нь цэцэрлэгт, 36% нь ерөнхий боловсролын сургуулиудад бүртгэгдэж, өвчлөгсдийн 73% нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Тус халууралт, цэврүү тууралттай өвчлөл тасрахгүй байгаа хүчин зүйлүүд нь хүүхдийн байгууллагын ачаалал нэмэгдэж, нягтрал ихэссэнтэй холбоотой нэг анги бүлгийн хүүхдүүд бие биеэсээ халдвар авч байна.
Халдвар судлалын тандалт судалгаа, дүгнэлтээс үзэхэд халдвар авсан хүүхдүүд халдвар тараах ид үедээ буюу өвчний нууц үе болон цэврүүт тууралт гарч байх үед хичээл сургууль, цэцэрлэгтээ явснаар эрүүл хүүхдүүдэд халдвар тараах нь өвчлөлийн тархалтыг нэмэгдүүлж байна.
Иймд хүүхдийн байгууллагуудад гар хөл амны өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байгаа тул голомтын хариу арга хэмжээ, тандалт судалгааг нарийвчлан гаргаж, мэдээлэл сургалт, сурталчилгааг эрчимжүүлэн тус зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна.