Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна:
- Иргэд юунд анхаарах вэ?
- Антибиотик болон бусад бичил биетний эсрэг эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
- Бичил биетний эсрэг эмийг:
- Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
- Томуу,томуу төст ханиад зэрэг вирүсийн гаралтай халдварыг антибиотик эмээр эмчлэхгүй.
- Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотик, бусад бичил биетний эсрэг эмийн хэрэглээг багасгаж, улмаар эмэнд үүсэх тэсвэржилтийг бууруулна.
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?
- Бичил биетний эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох.
- Бичил биетний эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх.
- Хугацаа дууссан болон хэрэглээгүй үлдсэн бичил биетний эсрэг эмийг нэн даруй устгаж байх.
- Хариуцаж буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх.
- Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах.
- Халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх.
- Малын эмч болон мал амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?
- Бичил биетний эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нян, бусад бичил биетний эсрэг эмийг мал, амьтандаа хэрхэн өгч байгаа байдалд нь хяналт тавих.
- Өвчинг зөв оношилж, тухайн өвчинд тохирох бичил биетний эсрэг эмийг оновчтой сонгох.
- Мал аж ахуй эрхлэгч, малчдад бичил биетний эсрэг эмийг буруу хэрэглэснээс "Эмэнд тэсвэржилт" үүсдэгийг ойлгуулж, ухамсарлуулах.
- Өөрийн гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах.
- Малыг дархлаажуулж, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх.
- Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүд, тариаланчидад хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
.jpg)






.png)


.png)

