БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V АЯН

A- A A+
БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ V АЯН

Монгол улсын засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахимаар түрүүнд" ("Digital First") арга хэмжээг хэрэгжүүлэх талаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас ирүүлсэн "Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх V шатны аян"-ы хүрээнд аймгийн төрийн цахим үйлчилгээний хэлтэс Эрүүл мэндийн газрын нийт ажилтан албан хаагч нар  болон Өрхийн ЭМТөвийн нийгмийн ажилтнуудад танхимаар цахим ур чадвар, цахим засаглалын чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар төрийн цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, shilen.gov.mn, D-gov.mn, ERP систем, E-mongolia 5.0, E-business хиймэл оюун ухааныг хэрэглээнд ашиглах гэсэн сэдвүүдээр сонирхолтой сургалт зохион байгуулав.