Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс дохионы хэлний мэргэшсэн багшийг урьж “Дохионы хэлний анхан шат” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 16 эмч, сувилагч хамрагдаж, сургалтаа амжилттай дүүргэн батламжаа гардан авлаа.

Цаашид дохионы хэлний сургалтыг гүнзгийрүүлэн, үе шаттайгаар зохион байгуулах болно.






.png)


.png)

