ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНЭБҮРЭН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАА.

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНЭБҮРЭН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАА.

21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн томилолтоор Баян-Өлгий аймагт ажиллаа.

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 130 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 1723 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.

Хүний нөөцийн хувьд 321 хүний их эмч, 22 уламжлалт анагаахын эмч, 74 багийн бага эмч, 433 сувилагч, 44 эх баригч, 54 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 7 эм зүйч, 82 эм найруулагч, 40 лаборант болон бусад мэргэжилтнүүд ажиллаж байна. Эдгээр байгууллага, ажилчид тус аймгийн 120 гаруй мянган хүнд эмнэлгийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Мөн Аймгийн засаг дарга Е.Зангар эрүүл мэндийн сайд аймагт хүрэлцэн ирж салбарын тулгамдсан асуудалтай танилцаж байгаад талархал илэрхийлэн, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Аймгийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дауыржан  төрөлжсөн мэргэшлийн хүрээнд ангиографи, хүүхдийн эрчимт эмчилгээ, хүүхдийн дүрс оношилгоо, тулгуур эрхтний сэргээн засал, эмнэлзүйн лабораторийн цус судлал зэрэг чиглэлээр эмч нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна гэж  мэдээлэл өгөв.

Мөн, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын хувьд:

• Хэл засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч зэрэг хүний нөөцийн дутагдал

• Зарим суманд эх барих, эмэгтэйчүүдийн болон мэс заслын эмчийн дутагдал

• Сэргээн засах тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж, мэргэжилтний хомсдол

• Дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, халдварт өвчний бэлэн байдлыг хангах

• Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд санхүүжилт шаардлагатай зэрэг асуудал багтаж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үргэлжлүүлэн аймгийн эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзаж, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч ажилчидтай эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт ард ирэгдээд үзүүлэх туслам үйлчилгээг сайжруулах талаар болон эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдэх тал дээр анхаарч ажиллах байгаагаа илэрхийллээ.