ХҮҮХДИЙН ӨРӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

A- A A+
ХҮҮХДИЙН ӨРӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тоглон наадах, хөгжих, бүтээлчээр суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн өрөө”-г тохижуулан, нээлтээ хийлээ.

Тус өрөө нь албан хаагчдын хүүхдүүдийг ажлын цагаар хараа хяналтгүй орхихгүй байх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ хүүхдэд ээлтэй ажлын орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

Хүүхдүүддээ зориулсан энэхүү сайхан орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт хамт олон, дэмжин ажилласан Еканом каргогийн хамт олонд талархал илэрхийлье.