Эрүүл мэндийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд ЭМГ-ын хурлын танхимд аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, тасгийн эрхлэгч нар нийт 25 эмчийг хамруулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны 07-р сарын 07 өдрийн С/31 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт шинээр батлагдаж, 2023 оны 07-р сарын 26 өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбоотой бэлтгэгдсэн сургагч багш нар ЭМГ-ын эмнэлгийн тусламж,үйлчилгээний чанар,аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Х.Анжелика, Нэгдсэн эмнэлгийн эрсдлийн менежер С.Көркембек нар сургалтыг шинэлэг хэлбэрээр оролцооны аргаар явууллаа. Тус сургалтаар стандартыг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад танилцуулах, сурталчлах, эрүүл мэндийн байгууллагын түвшинд хэрэгжилтийг зохион байгуулах юм. Цаашдаа тус сургалтыг аймгийн эрүүл мэндийн нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад тасралтгүй шат дараалан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Онцлох мэдээ
Шинэ
2025-06-03
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТЭН НАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАА.
2025-06-03
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, МЭРГЭЖИЛТЭН НАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАА.
Шинэ
2025-06-03
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БУЮУ ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР 12 СУМ, 1 ТОСГОНД АЖИЛЛАВ
2025-06-03
ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН БУЮУ ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР 12 СУМ, 1 ТОСГОНД АЖИЛЛАВ
Шинэ
2025-06-02
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТЭНҮҮД АЙМГИЙН ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВД АЖИЛЛАА.
2025-06-02
Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х. Дауыржан, хэлтсийн ахлах мэргэжилтнүүд болон холбогдох мэргэжилтнүүд Зооноз өвчин судлалын төв (ЗӨСТ)-д ажиллаж, нэгдсэн хурал зохион байгууллаа.
Шинэ
2025-05-29
Баян-Өлгий аймгийн засаг даргын Тамхи худалдан борлуулахыг хориглосон А/419 дугаар захирамж гарлаа.
2025-05-29
Баян-Өлгий аймгийн засаг даргын Тамхи худалдан борлуулахыг хориглосон А/419 дугаар захирамж гарлаа.